“Валенсия” боломжоо ашиглаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

“Валенсия” боломжоо ашиглаж чадсангүй

Испанийн хааны цомын тэмцээний 16-гийн шатанд хөрш хотууд болох Валенсия, Вильярреалын багууд хоорондоо таарсан нь олны анхаарлыг хамгийн их татсан байна. Мэдээж талбайдаа тоглож байгаагийн хувьд “Сарьсан багваахайнууд” тоглолтын эхнээс санаачилгыг авсан ч гоол хийх эвээ нэг л олсонгүй. Хуан Матагийн дамжуулалтаар Пабло Эрнандес хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч хажуугаар нь цохиж, сайхан боломжийг алдсан байна. Хоёрдугаар хагаст Хуан Матад өөрт нь боломж олдсон ч тэрбээр үүнийг ашиглаж чадсангүй. Залгуулаад Жереми Мэтью, Рикардо Кошта нарын довтолгоо амжилтгүй болсноор 0:0 харьцаатай өндөрлөжээ. Хоёр багийн дараагийн тоглолт ирэх сарын 5-нд “Вильяреал”-ын Эл Мадригал цэнгэлдэхэд болно. 16-гийн шатны өөр нэгэн тоглолт “Депортива Ла Коруна”, хоёрдугаар дивизоны “Кордоба” багийн хооронд болж, 1:1-ээр мөн тэнцүү дууссан байна. 16-гийн шатны бусад тоглолтын хувьд өнөөдөр шөнө тоглолтоо хийнэ. Тодруулбал, “Реал”- “Леванте”, “Атлетико Мадрид” – “Эспаньол”, “Альмерия – Майорка” гэсэн сонирхолтой тулаанууд өнөө шөнө болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж