Кот Д’Ивуарт дайн дэгдэж болзошгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Кот Д’Ивуарт дайн дэгдэж болзошгүй гэв

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Кот Д’Ивуар улсад дайн дэгдэх магадлал өндөр байгаа тухай сэрэмжлүүлсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас улбаатай олон нийтийг хамарсан үймээн самуун газар авч байгаа нь гамшгийн хэмжээнд хүрч байгаа гэж тус байгууллага үзэж байгаа юм.

Үүнээс болж НҮБ тус улсад алба хашиж буй энхийг сахиулагчдын арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж буй албаны хугацааг зургадугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасан юм. НҮБ-ын энхийг сахиулах албаны тэргүүн Алайн Ле Рой энэ шийдвэрийн талаар даваа гаригт сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

“Одоогоор Кот Д’Ивуараас явах нь оновчтой биш гэж бид шийдлээ. Бидэнд хийж дуусаагүй ажил байна” хэмээн тэрбээр хэлэв. НҮБ Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн ч эрх мэдлээ тавихгүйгээр үл барам Алассане Оуаттараг тангараг өгөх үед өөр газар давхар тангараг өргөсөн Гбагбог огцрохыг шаардаж байгаа юм. НҮБ-ын шаардлагыг АНУ зэрэг томоохон орнууд дэмжиж байгаа аж.

Ноён Бан хэлэхдээ Лорент Гбагбо хууль бусаар НҮБ-ын энхийг схиулагчдыг улсаасаа гаргахыг хичээж байгаа гэсэн юм. Харин Гбагбогийн хувьд олон улсын төлөөлөгчдийг хүрэлцэн ирж, сонгуулийн санал хураалттай танилцахыг зөвлөсөн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж