Нөхрийнхөө өмнөөс хийдгээ боль

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Нөхрийнхөө өмнөөс хийдгээ боль

Эр нөхрөө хүүхэд шиг халамжлах нь муу зуршил бөгөөд аливаа муу зуршлыг орхиж байж л муу зуршилгүй болно . Энэ нь нөхөр тань таниас түлхүүр хаана байна вэ гэж асуухад нь мэдэхгүй хэмээн хариулж, түүнийг ямар нэг чухал уулзалтанд явахад нь тийм тийм хувцас өмс хэмээн хэлэхгүй байх, түүний шалаар нэг тарааж хаясан хувцасыг цуглуулахгүй байж сур гэсэн үг юм.
Та түүний өмнөөс дээрх бүгдийг хийдэг байсан учраас эхэндээ энэ байдлыг тэвчихгүй бөгөөд танай гэрт таагүй уур амьсгал бүрдэж болох хэдий ч өмнөөс минь хийчих болов уу гэсэн түүний бодлыг үгүй болтол тэвчиж чадвал тэр бүгдийг өөрөө хийх болно. Хэсэг хугацаанд таны амьдрал, гэр орон, эргэн тойрон чинь эмх замбараагүй болох бөгөөд таны бхуимдахад эргэлзэх хэрэггүй. Нөхөр тань гэрээсээ далий зангидсан зангиатай гараад явсан ч чимээгүй л бай. Харин тэр бусдаас зангиа нь далий байгааг сонссоор байгаад хэсэг хугацааны дараа гэрээсээ гарахдаа толинд харж зангиагаа засч янзалдаг болно, тэр түлхүүрээ ядарч унатлаа хайсан учир дараагийн удаа хаана тавьснаа мартахаа болино. Нэг үгээр хэлбэл тэр өсч том болон, өөрийнхөө төлөө санаа тавьж сурч байна гэсэн үг.
Гэвч дээрх бүхэн нь нөхөр чинь таниас, миний түлхүүр хаана байна гэж асуухад нь өөрөө ол, би чиний ээж чинь биш гэж хариулна гэсэн үг биш юм шүү. Мөн энэ бүхнийг хийлээ гээд та түүнийг хайрлахгүй, халамжлахгүй түүнд тусалж дэмжихэ болино  гэсэн үг биш. Энэ нь зүгээр л ээж байснаас эхнэр байх нь хамаагүй бага хариуцлага хүлээдэг гэсэн үг юм.

“Эрчүүдийн нууц” номоос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж