Та бэлэг сонгож чаддаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Та бэлэг сонгож чаддаг уу?

Та өөрийнхөө ойр дотны хүмүүсийг баярлуулж чаддаг уу, тохирсон бэлэг авч чаддаг уу гэдгээ нэг шалгаад үзээрэй. Гэхдээ бас арвич, нямбай, ухаалаг сонголт хийдэг юм уу үгүй юу гэдгээ мэдээд авахад илүүдэхгүй. Дараах асуултуудад байнга, заримдаа, хэзээ ч тохиолдож байгаагүй гэсэн хариулт өгөөрэй.
1. Дэлгүүр хэсэхээс зайлсхийхийн тулд өөрийн гараар бэлэг хийх
2. Эртхэн шиг зах гараад хэрэгтэй юмаа худалдан авах
3. Хямдхан бэлгийг үнэтэй баглаа боодлоор боох
4. Бэлэгний оронд ялдам үгтэй захиа явуулах
5. Баярын үеэр ор тас алга болох
6. Үнэ харж биш, харин онцгой байдлыг нь харгалзаж бэлэг авах /жишээлбэл гадаад орноос үнэ хямдтай ч маш сонин, чамин бэлэг авах/
7. Хэчнээн их ажил явдал болсон ч хамаагүй, байж болох бүх л дэлгүүр, бүх хар захын нэрсийг жагсаагаад эхнээс нь дуустал явж бэлэг сонгох
8. Энгийн хямдхан дарс худалдан аваад үнэтэй чамин дарсны шилэнд юүлэх
9. Бэлэг өгөхгүй гэдгээ сүржин үгтэй мэндчилгээ, цэцгийн бяцхан, хямдхан баглааны цаана нуух
10. Бүр ямар ч бэлэггүй ирчихээд бодь царайлан суух
11. Үнэтэй биш ч маш сайн бодож, зөв сонгосон ашигтай зүйл бэлэглэх
12. Бусдад өгөх бэлэгнийхээ жагсаалтыг урьдчилан гаргаад үүнд хэчнээн төгрөг зарцуулах боломжтой гэдгээ тодорхойлох
13. Урд нь танд өөр хүн өгсөн боловч энэ баярт зориулан хадгалсан байсан бэлгээ өгөх
14. Азын сугалааны тасалбарыг арван метр алтадмал цаасанд ороогоод өгөх
15. Баярын өмнө өвдөөд уучлал гуйсан ил захидал бүх хүн рүү явуулах

Сонжооны түлхүүр
1, 6, 11-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван И үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг И үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
2, 7, 12-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван О үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг О үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
3, 8, 13-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван П үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг П үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
4, 9, 14-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван С үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг С үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
5, 10, 15-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван Н үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг Н үсэг бичиж Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.

Оноогоо дүгнээд үз: Эхлээд бүх үсэгний нийлбэрийг гаргана. Хэрвээ 0-15 хүртэл Байнга гэсэн хариулт гарвал та харамч хүн биш юм. 15-45 байвал дунд зэрэг харамч, харин 45-аас дээш байвал дээд зэргийн харамч хүн ажээ.
Хамгийн олон И: Та бол арвич, хямгач байдлыг “урлагтайгаар зохион бүтээдэг” эдийн засагч хүн юм. Бага зэрэг харамч зантай ч бололтой. Гэхдээ үүнийгээ нуухын тулд харамчаа нуух гэж хичээж байгааг чинь илчлээд өгчихмөөр бараг л хэтэртэл зохион бүтээгчийн авъяас чадвар гаргачихдаг юм байна. Таны бэлэг онцгой, сонин байх ёстой болохоос үнэтэй байх албагүй гэсэн уриатай бололтой. Та янз бүрийн үзүүлбэр үзүүлэхдээ гарамгай хүн.
Хамгийн олон О: Та бол зохион байгуулалттай арвилан хэмнэлт хийдэг хүн юм. Та түрийвчтэй мөнгөндөө тун ч гамтай ханддаг. Тиймээс тухайн аль нэг баяраас өмнө та тусгайлан зах гарч, хямд үнэтэй дэлгүүрүүдээр цаг гарган хэсч, баярын хямдралыг ч андалгүй олдог юм байна.
Хамгийн олон П: Та бол зальжин арвич хямгачийн жишээ. Та ганц мөнгөний үнэтэй бэлгийг гялгар гоё цаасанд ороож, өчүүхэн бэлгээ үнэтэй том хайрцганд хийж, хямдхан үнэтэй хувцсан дээр үнэтэй хувцасны тэмдгийг ч наахдаа сийхгүй. Танд өгсөн бэлгийг санаа зоволгүйгээр өөр хүнд дамжуулан бэлэглэдэг.
Хамгийн олон С: Та бол зүрх сэтгэлийн арвич хямгач. Өөрөөр хэлбэл та бэлгэнд мөнгө зардаггүй. Харин тухайн баярын мэндчилгээг үг харамгүйгээр урсгаж чаддаг. Тиймээс таны сэтгэлийн баяр хүргэлтэнд уярсан хүмүүс таныг яагаад бэлэггүй ирсэн бэ гэдгийн үнэн учрыг хэзээ ч олж мэдэхгүй.
Хамгийн олон Н: Та харамсалтай нь жинхэнэ харамчийн туйл бололтой. Та төрөлхийн харамч, хахир зангаа нууж чаддаггүй тул баярыг нүүр чинь байдгаараа үрчийж, барайсаар өнгөрөөх бөгөөд эсвэл бүр хэл чимээгүй алга болоод өгдөг. Бэлэг өгнө гэдэг авдагтай чинь хүнд баяр хөөр бэлэглэдэг гэдгийг ойлгохыг хичээгээрэй.

Нар.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж