Хувцаслалтад юу чухал вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хувцаслалтад юу чухал вэ?

Энэ асуултад дур сонирхлын дагуу, тодорхой хэмтэй, зvйд нийцэхээр хувцаслах нь зєв гэж хариулж болно. Хувцас нь хямд тєсєр, гэхдээ тохиромжтой энгийн, уран гоёмсог байвал зохимжтой.
Vнэт эдлэл нь чимэг болдог. Ээмэг, бєгж, хvзvvний зvvлт, зангианы хатгуур, цагны гинж зэргийг зvvж болно. Энэ бол сайхан эд, гэхдээ аль болох энгийн тусмаа тєчнєєн сайн.
Сам, vзэг, харандааг пиджакны гадна талын халаасанд хийх нь тохиромжтой.
Эрэгтэй хvнйй бvрх малгайг урагш нь нvд рvvгээ, духайлгах юм уу, ар дагзан дээрээ тавьж ємсєх нь зохимжгvй.
Эрэгтэй хvн гэрт ормогц юуны ємнє малгайгаа авна. Малгайг хамгийн тvрvvн авч, хамгийн сvvлд ємсдєг. Эмэгтэйчvvд айлд тvр ороод гарах, эсвэл цайны буюу зоогийн газар бvрх малгайгаа авахгvй байж болно.
Хувцасны нэг чухал зvйл нь бээлий юм. Бээлий нь малгай, цvнх, гутлын ижил єнгєтэй, эсвэл тэдгээрээс онц ялгарахгvй бєгєєд гадуур хувцастай єнгєєрєє зохицож хосолсон байх нь зvйтэй.
Орчин vед эрэгтэйчvvдийн костюм нь заавал зангиа зvvхийг шаарддаг. Vvнээс гадна зангиа нь єєрийнхєє єнгєєр костюмыг сэргээдэг учир шаардлагатай юм. Зангиаг сайн тохируулж сонгох хэрэгтэй. Хэтэрхий тод єнгийн зангиа хэрэглэхгvй байхыг зєвлєе. Сvvлийн vед олон хvн эрвээхий зангиа зvvж байна. Энэ зангиа нь алаг эрээн, дагнасан бараан єнгийн зэрэг янз бvрийн єнгєтэй байдаг. Эрвээхий зангиаг концерт, театрт очих, айлд зочлох зэрэгтээ зvvж байна. Хэрвээ хvн биеэ зєв авч явж чадахгvй бол хамгийн зов сонгож авсан сайхан хувцас ч гэсэн эв хавгvй харагдах болно.
Хэтэрхий дээгvvр харах, эсвэл толгойгоо гудайлган духаараа харж явах нь мєн муухай харагдана. Толгойгоо эгц байлгах нь зvйтэй. Хvнтэй ярилцахдаа єєр тийшээ харах, нvvрээ тvvнд хэтэрхий ойртуулах нь зохимжгvй
Багаасаа танил болсон «битгий бєгтийж яв» гэдэг сануулга нь томчуулд мєн адил хамаарна. Бvv тонгойж бvхийж явцгаа!
Эмэгтэй хvн эр хvн шиг том том алхлан, цvнхээ савлан тамхи татаж, чанга чанга ярьж ойр хавийн хvмvvсийн анхаарлыг татах нь эвгvй байдаг. Хєнгєн, жигд, тайван гишгэлж явах ёстой. Тохойгоо хэт дэлгэх, эсвзл биедээ хэт шахаж явах хэрэггvй. Хєлєє жигд тавих, гутлаа чирэхгvй, єсгийгєєрєє чанга тогшихгvй явах нь зvйтэй. Єлмийгєє хэт гадагш буюу дотогш тавьж алхах нь муухай харагддаг.
Сандал дээр хєлєє атиж халхайн суух нь эвгvй, харин эгц шулуун суух хэрэгтэй. Сандлын ирмэг дээр цомцойн суух нь мєн адил зохимжгvй юм.
Ширээний ард халхайн суух, ширээ тохойлдох, шанаагаа тулж суух нь тун эвгvй харагддаг.
Гараа халаасандаа, ялангуяа ємднийхєє халаасанд хийх нь тохиромжгvй. Ширээний ард, гараа євдгєн дээрээ тавьж суух нь дээр юм. Зарим хvмvvсийн зуршил болчихсон, хуруунуудаа шажигнуулах, дуугаргах, мєнгє тоолохдоо хуруугаа шилэмдэх, толгойгоо маажих, бусдын юмыг гараараа барьж vзэх, гартаа шvдэнз, тамхины асаагуур vнсний сав зэрэг жижиг зvйлийг эргvvлж оролдох зангиа, vс гэзгээ байнга оролдож засах, дахин дахин тольдох, будах зэрэг нь эвгvй муу, зуршил юм шvv.
Хvн єєрийнхєє хєдєлгєєнийг анхааралтай хянаж, энгийн чєлєєтэй байж бvдvvлэг ширvvн эсвэл дэндvv марзан, маяг гаргаж дохиж зангахгvй байхыг эрмэлзэх нь зvйтэй.

Asuultserver.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж