Хадгаламж банк паралимпийн тамирчдаа дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хадгаламж банк паралимпийн тамирчдаа дэмжлээ

Тив, дэлхийн дэвжээнд алдар цуугаа мандуулж, олимпийн аваргатай болсон Монголын паралимпийн тамирчдадаа санхүүгийн болоод сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхээр Хадгаламж банк нь “Хамтдаа ялъя” аянг санаачлан эхлүүлж, хамтран зохион байгуулж буй билээ. Энэ хүрээнд Монголын Паралимпийн Хороотой ТОП түншийн гэрээ байгуулсан бөгөөд Хадгаламж банкыг төлөөлөл БНХАУ-д болсон Азийн X наадмын нээлтийн үйл ажиллагаанд амжилттай оролцож паралимпийн тамирчдаа дэмжээд ирлээ. Паралимпийн тамирчдын талаарх бодит мэдээлэл бүхий фото архивтай болох, олон нийтэд пара спортыг таниулах, түнш байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд энэ үйл ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

2010 оны 12-р сарын 12-19-ний өдрүүдэд болсон паралимпийн Азийн наадмын нээлтийн ёслол Гуанжоу хотын “Аоти” төв цэнгэлдэхэд 20:00 цагаас эхэлсэн бөгөөд 4500 гаруй жүжигчид, бүжигчид үзүүлбэр үзүүлсэн. Пара наадмын нээлттэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй бүжигчид, дуучид гоцлол үзүүлбэрийг сонирхуулж, тэдгээр нь ямар ч алдаа мадаггүй харагдаж, маш сайн зохион байгуулалттай нь анхаарал татаж байлаа. Азийн наадмын бамбарыг хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл 30 орчим метр өндөр зассан авиралтын хана өөд мацаж гаран  асааж сэтгэл догдлуулсан агшинг бий болгов. Нээлтийн үйл ажиллагааны шоу энтертайнмент хэсэг гайхамшигтай, тэр дундаа хүнээр, гэрлээр түлхүү үзүүлбэрүүдийг үзүүлсэн нь гойд байлаа. Үзэгчид нь хүртэл идэвхтэй оролцоог бий болгон гартаа юм барьж, хөгжөөн дэмжигчийн үүргээ сайн гүйцэтгэсэн.

Энэхүү наадамд Монгол улс пара спортын 36 тамирчин,  дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт нийт 40 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, тамирчид маань Суугаа волейбол, Жудо, Хөнгөн атлетик, Буудлага, Байт харваа, Хүндийн өргөлт гэсэн төрлөөр өрсөлдлөө. Тэмцээнийг сурвалжлахаар 45 орны сэтгүүлч, зураглаач, фото зурагчид ирсэн ба Монгол улсаас ТВ5 телевизийн төлөөлөл энэхүү наадмын үйл ажиллагааг сурвалжилж нийтэд мэдээлэл түгээсэн юм.
Цэцэгсийн хот хэмээгдсэн Гуанжоуд Азийн наадмын эмблем логог хаа сайгүй гудамж, талбай, барилга, метро, дэлгэц, нисэх буудал бүхий л газраа байрлуулснаас харахад хот даяараа энэхүү наадамд анхаарал хандуулсныг харж болохоор байлаа. Цэцэрлэгжүүлэлт маш сайн хийгдсэн, наадмын нээлт, тэмцээн, тамирчдын байр, хоол, унаа, бусад үйлчилгээ өндөр түвшинд зохион байгуулагдсаныг дурдах хэрэгтэй. Зохион байгуулалт сайтай ямар ч үйл ажиллагаа амжилттай болдгийн жишээг энэхүү наадмаас харж болох бөгөөд суралцууштай санагдаж байлаа.

Дэм нийтээс дэмжлэг Хадгаламжаас уриан дор хэрэгжиж буй нийгмийн хариуцлагын гол ажлын нэг “Хамтдаа ялъя” аян нь 2013 он хүртэл үргэлжлэх бөгөөд, тамирчдынхаа ялалтын төлөө гэсэн чин хүсэлтэй хүн бүр тус банкны 2012 000 2012 тоот хандивын дансанд дэмжлэгээ оруулах боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж