Ванганы нэрэмжит гар зургийн уралдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Ванганы нэрэмжит гар зургийн уралдаан боллоо

Завхан аймгийн Музейгээс Урлагийн гавьяат зүтгэлтэн,  нэрт найруулагч Л.Ванганы 90 насны ойн хүрээнд түүний нэрэмжит “Завхан нутаг сайхан нутаг” сэдэвт гар зургийн уралдааныг  Хөгжим бүжгийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид болон Ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дугаар ангийн сурагчдын дунд зарласан юм.  Л.Ванган нь кино зохиол бичихээс гадна зураг зурах авъяас чадвартай байсан агаад түүний энэ чадвар хүүхэд залуучуудад үлгэр дууриал болж, хүүхдүүд   нутаг орныхоо үзэсгэлэнт сайхан газруудаа илүү их таньж мэдэх, байгаль, орчноо хайрлан хамгаалах, нутаг орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх, тэдний авъяас чадварыг хөгжүүлж урам зориг өгөх зорилготой  энэ уралдааныг зохион байгуулжээ.

Уралдаанд   нийт 46 бүтээл ирүүлснээс нэгдүгээр   байрыг   дөрөвдүгээр сургуулийн 11б ангийн сурагч О.Нямжав, хоёрдугаар байрыг ХБК-ийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Ганзул, гуравдугаар байрыг гуравдугаар сургууийн 9в ангийн сурагч Э.Дүгэр, тусгай байрыг гуравдугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Үүрийнтуяа , МСҮТ-ийн 3ё ангийн сурагч Ц.Лхагвасүрэн нар эзэллээ.
 

Б.Мягмарсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж