ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотноо Сампиловын нэрэмжит Уран зургийн музейд гарч байсан “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” нэртэй үзэсгэлэн
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарлаа. “Итгэл хамбын институт”-ын захирал Янижма Васильева “Манай үзэсгэлэн нээгдсэний маргааш л Монгол Улсаас санал ирсэн. Иймд бид нар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэсгэлэнгээ 24-нд гаргахаар болсон” хэмээн ярьсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэхүү яриа биеллээ олж хэзээний монголчуудын мэлмийг мялааж эхлээд байна.
Итгэлтийн Дашдорж гэдэг хүн 1927 онд насан эцэслэсэн ч одоог хүртэл бие оюун нь мөнхөрч бодитоор оршин буйг үзсэн хүн болгон магтан шагшдаг билээ. Хамбын лагшин бол хүний ариун сангийн генийн өв бөгөөд шинжлэх ухаан ч тайлж чадаагүй энэхүү гайхалтай тохиолдлын эзэн нь бурхан шашин шүтдэг, сүсэгтэн олны сайн мэдэх Итгэлт хамбын лагшин юм. Нас барснаас хойш 75 жилийн дараа хүн төрөлхтөнд харагдсан хамбын бие ямар ч өөрчлөлтгүй, яг л амьд хүн шиг байсан аж. Үүнийг сонссон олон мэргэжилтэн итгээгүй бөгөөд нүдээр үзсэнийхээ дараа энэ хэвээрээ гурван хоногоос илүү удаан байж чадахгүй гэцгээж байжээ. Гэсэн ч 2002 онд анх олдохдоо 43 кг байсан хамбын лагшин өдгөө найман жилийн дараа 40 кг болсон өөрчлөлтөөс өөр хувирсан зүйл байхгүй гэнэ. Одоогийн байдлаар өглөө бүрийн найман цаг 30 минутаас ёслол хийж, ном хурсны дараа заримдаа духнаас нь хөлс гарч, цамцных нь суган дор чийгтэй байдаг. Биеийн температур нь 16 цельсээс 34 цельсийн хооронд хэлбэлздэг гэж Итгэлт хамбын хариуцагч лам Б.Даш ярьсан байдаг. Ёслолыг тахилч лам Бямбаа тэргүүлдэг бөгөөд Итгэлт хамбын лагшинг хариуцагч гурван лам сард хоёр удаа хувцсыг нь сольж хааяа биеийг нь арчдаг аж. Анх 2004 онд Улан-Үүд хотноо “Итгэлт хамбын тайлагдашгүй нууц” үзэсгэлэн нээгдэж байсан юм.
Энэхүү үзэсгэлэнг үзсэнээр Итгэлт хамбын эдэлж хэрэглэж байсан яндар өмсгөл болох нөмрөг, даллага, малгай зэргийг дэлгэж тавихаар болсноос гадна хамбын хүрдийг өөрийн гараар эргүүлэх алтан боломжийг сүсэгтэн олонд олгож байгаа юм байна.

Л.ХАЛИУ