
Хааяа секундэд 28 метр хүрч ширүүссэн байна. Зарим газраар 30-40 см зузаан цастай болсон бол сүүлийн өдрүүдэд ихэнх сумдад цасны хэмжээ эрс нэмэгдлээ. Зарим хот айлын мал хашаандаа өнжих шахаж, хотноос гарлаа ч нүдэнд харагдах өвс байхгүй шарилж бутны толгой хугачиж идэх төдийгөөр өдрийг өлөм зэлмүүхэн өнгөрөөхөд хүрч байна. Одоогоор нийт нутаг цасан бүрхүүлтэй боллоо. Газрын хөрсөн дээр буюу цаг уурын ажиглалтын талбай дээрх байдлаар Могодод хамгийн зузаан 22, мөн Хангалд 18 см цастай байна. Сүүлийн цас оролтоор аймгийн төвд 10, Бугатад 9 см нэмснээр 16-19 см цастай болжээ. Зарим газар цас бургаж хялмаалан хүйтэрч байна Хэд хоногтоо хадгалагдах хүйтний эрч түр зуур сулрах төлөвтэй. Гэхдээ удахгүй ес эхлэнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.