“Шальке” Германы цомын шилдэг наймд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

“Шальке” Германы цомын шилдэг наймд үлдлээ

Германы хөлбөмбөгийн холбооны 68 дахь удаагийн цомын тэмцээний гуравдугаар шатны өрсөлдөөн өчигдөр эхэллээ. Гуравдугаар шат буюу сүүлийн 16 багийн тулааныг нээж, Бундеслигийн “Шальке 04” баг хоёрдугаар лигийг тэргүүлэгч “Аугсбург” багийн талбайд зочилсон байна. Тоглолтын эхний хагаст талбайн эздийн ганц довтолгооноос өөр аюултай зүйл болсонгүй. Харин дараагийн хагасыг “Шальке”-гийн довтлогч Раул нээж, торгуулийн талбайн шугамнаас цохисон ч хаалганы хөндлөвч оножээ. Раул Бундеслигийн өнгөрсөн тойрогт “Кёльн” багийн эсрэг хет-трик хийсэн юм. Нөгөө талд “Аугсбург” багийнхан онооны салхийг хагалах олон боломжоо алдсаны нэг нь Тобиаш Вернерийн довтолгоо байлаа. Герман хагас хамгаалагч “Шальке”-гийн хаалгач Мануэль Нойерийн эсрэг тулсан ч Германы шигшээгийн хаалгач энэ тулаанд ялжээ. Дээд лигийн баг Лукас Шмицийн довтолгоо бүтэлгүй болсны дараа тооны харьцааг ямар ч байсан нээж чадлаа. Тоглолтын 84 дэх минутад Раул талбайн эздийн хамгаалалтыг сэтэлж, гоолын боломжийг Жефферсон Фарфанд бэлдэж өгснөөр тооны харьцаа 1:0 болжээ. Энэ үр дүн тоглолтын төгсгөл хүртэл хадгалагдсанаар “Шальке 04” Германы цомын тэмцээний шөвгийн наймд шалгарлаа. “Хоффенхайм” мөн 2:0-ээр “Боруссия Мюнхенгладбах”-ыг хожиж шөвгөрчээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж