Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Новицки 25-д

Амжилт, дуулиан шуугианаар дүүрэн NBA-ын улирал үргэлжилсээр байна. Олон рекорд амжилтад дөхсөн олон ч үйл явдал болсоор байна. Хамгийн сүүлд буюу өнөөдөр NBA-ын улирлын хоёр удаагийн үнэ цэнэтэй тоглогч, Герман лигионер Дирк Новицки бүх цаг үеийн онооны лидерийн эгнээнд 25-р байрт бичигдэж эхэлжээ. Тэрбээр түүхэн амжилтын шилдэг 25-д багтсан анхны гадаадын тоглогч болсон байна. NBA-ын орчин цагийн хэв маягт хамгийн гол нөлөөг үзүүлсэн тэрбээр нийт 21,798 оноо авснаар, төстэй тоглолттой домогт тоглогч Ларри Бердийн амжилтыг эвджээ. Түүний өмнө 24-р байрт “Бээлий” хочит Гэри Пэйтон 21,813 оноотойгоор бичигдэж байна. Тиймээс Диркт алдарт холбон тоглогчийг гүйцэхэд ердөө 15-хан оноо хэрэгтэй байна.

“Даллас Маверикс” дорнод бүсээр аялан тоглолт хийж байгаа бөгөөд өчигдөр хүчирхэг “Хит”-ийг буулган авч, тэдний 12 дараалсан цувралыг зогсоосон бол өнөөдөр шинэ тоглогчдоор цус сэлбэсэн “Орландо”-г талбайд нь 105:99 харьцаатай хожжээ. Энэ тоглолтод Новицки 17 оноог авсан байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж