Шинэ он айсуй үед дэлхийн нийтээрээ баярлаж, Зул сарын баяр болоод шинэ он солигдох мөчийг сэтгэл догдлон хүлээдэг. Олны танил спортын одод ч хүмүүнлэгийн үйлс хийж, хүүхэд багачууд, ядуу дорой хүмүүст туслах нь бий. Тэр уламжлалыг дагаж, NBA-ын “Майами Хит” багийн тод од Двейн Уэйд бэлэг тараажээ. Өнгөрч буй 2010 онд Уэйдийн хувьд нэлээд онцлог боллоо. Удаан хүлээсэн супер хамтрагчдыг нь баг нь түүнд авчирсан, гэр бүлээ цуцлуулсан гээд түүнд энэ жил содон үйл явдлууд олон тохиосон юм.
Тэрбээр зул сарын баярыг тохиолдуулан нэн ядуу 10 гэр бүлийг их дэлгүүр дагуулан явж, бүрэн хувцаслаад зогсохгүй Майамигийн хүүхдийн эмнэлэгт зочлон багийн андуудын хамт өвчтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм хайрлажээ. Иймэрхүү ажлыг тэр он бүрийн төгсгөлд хийдэг уламжлалтай. Хүүхэд багачуудын огтхон ч төсөөлөөгүй байсан Уэйд, Маглойр, Арроёо тэргүүтэй тоглогчид эмнэлэгт зочилсон нь тэднийг ихэд баярлуулжээ. Харин Леброн, Бош тэргүүтэй бусад тоглогчид нь өөр эмнэлийг зорьжээ.
Score Studio