Сүүлийн үед гэмтэл согог сэргээн засварлах төвөөр үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болсон байна. Энэ нь албан байгууллага, хамт олноороо шинэ жилийн баяр тэмдэглэхдээ архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хүмүүс бэртэж гэмтэх нь ихэсчээ. Мөн гадаа цочир хүйтэрснээс гудамж талбайн гулгаа нэмэгдэж, иргэд явганаас бэртэж гэмтэх нь олширсон байна. Тус төвөөр өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлэх болсон байна. Гэмтэлийн эмнэлэгт ирж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутан залуус эзэлж байгаа аж.
Ж.ГЭГЭЭ