Төмөр үйлдвэрлэл 30.3 хувиар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Төмөр үйлдвэрлэл 30.3 хувиар нэмэгджээ

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1517.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 177.2 тэрбум төгрөг буюу 13.2 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд нүүрс, газрын тос зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 91.3-32.5 хувь өссөн нь голлон нөлөөлжээ. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад нүүрс олборлолт 91.3 хувь, газрын тос, шатдаг хий олборлолт 32.5 хувь,  бусад ашигт малтмалын  олборлолт 26.6 хувиар өсчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт төмрийн үйлдвэрлэл 30.3 хувь, кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл  29.5 хувиар нэмэгдсэн  дүн гарчээ.

Д.Цээнэ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж