Барилгын салбарын шилдэг байгууллагуудыг тодруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Барилгын салбарын шилдэг байгууллагуудыг тодруулжээ

Барилга бүтээн байгуулалтын шилдэгүүдийг шалгаруулах “BARILGA BEST AWARDS-2010” ёслолын ажиллагаа, барилгачдийн шинэ жилийн цэнгүүн болж салбарын шилдгүүдээ тодруулжээ. Нийтдээ есөн нoминацад 50 гаруй байгууллага өрсөлдөж, шилдэг барилгын гүйцэтгэгчээр “Бүти” ХХК тодорчээ. Эднийх 2004-2005 онд “Royal Castle” орон сууцны цогцолбор, 2006 онд “Алтай кашмер”, 2006-2007 “Golden Vill” орон сууцны цогцолбор, 2008 онд “Monnis” товер оффисын барилга, 2009-2010 онд “Рапид” харш орон сууц, 2009-2010 онд “Зөгийн үүр” орон сууц зэрэг томоохон төслүүдийн гүйцэтгэгчээр ажиллажээ.

Тэгвэл шилдэг инженерийн шугам сүлжээ, угсралтын байгууллагаар “Одкон холдинг” шалгарсан байна. Мөн шилдэг техник технологи нэвтрүүлэгч байгууллага “Явуу импекс”, шилдэг үйлдвэрлэгч байгууллагаар “Хөтөл цемент шохой” ХК, шилдэг импортлогчоор “Төмөрт транс” тодорчээ. Шилдэг шинэ орон сууц номинаийг “Их  үйлсийн эрэлд” ХХК авч, шилдэг зураг төслийн байгууллагаар “Өрх” компанийг онцолсон байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж