Саяхан хуралдсан нийслэлийн
Захиргааны хэргийн шүүхээс Төрийн албаны Зөвлөлийн 2009 оны
189 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Стандартчилал, хэмжилзүйн газрын
дарга Г.Гантөмөр өөрийг нь ямар
нэгэн үндэслэлгүйгээр ажлаас
чөлөөлсөн гэж Төрийн албаны зөвлөлийн талаар
тус шүүхт гомдол гаргасан юм.
Өнгөрсөн оны сүүлчээр болсон Стандартчилал, хэмжилзүйн газрын
Хэмжилзүйн хэлтсийн даргын албан тушаалын сонгон шалгаруулалтанд тус байгууллагад ажиллаж байгаад Засгийн
газрын тэтгэлгээр АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцаж мастер хамгаалаад
ирсэн Г.Зоригоо шалгарч томилогдсоноос энэ бүхэн үүдэлтэй аж. Түүнтэй өрсөлдсөн өмнө нь тус байгууллагын Хууль эрхийн хэмжилзүй, эталоны
газрын даргаар ажиллаж байсан
З.Ганболд гомдол гарган Төрийн албаны зөвлөлийн 2009 оны арванхоёрдугаар сарын 16-ны 189 тогтоолоор
Г.Зоригийг төрийн албан хаагч биш тул сонгон шалгаруулалтыг дахин
явуулахыг үүрэгдсэн шийдвэр гарсан юм. Энэ шийдвэрийг
Г.Зоригт эсэргүүцэн Захиргааны
хэргийн шүүхэд гомдол гаргаснаар заргаа авч Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг шүүх хүчингүй болгосон билээ. Ингэснээр шалгаруулалтыг дахин
хийх Төрийн албаны Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх хууль эрх
зүйн боломжгүй болсон тухайгаа Стандартчилал, хэмжилзүйн
газрын дарга Г.Гантөмөр мэдэгджээ. Ингэснийх нь хариуд Төрийн албаны зөвлөлийн дарга
Д.Зүмбэрэлхам Ерөнхий сайд С.Батболдод хүсэлт тавьсаны дагуу Г.Гантөмөрийг үүрэгт
ажлаас нь чөлөөлөөд
байсан юм. Г.Гантөмөр тухайн
үед өөрийг нь чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, үүнийг хэсэг бүлэг хүмүүсийн зохион
байгуулалттай үйлдсэн хуйвалдаан гэж үзэж байсан юм.
Л.ХАЛИУ