
Энэ жил олон гайхалтай дүр бүтээсэн хамгийн сайхан залуугаар нэрлэгддэг жүжигчин Леонардо Ди Каприо дөрөвдүгээр байрт орсон бол Брэд Питт тавдугаар байрт оржээ.
Харин “Төмөр хүн” киноны гол дүрийн жүжигчин Роберт Дауни зургадугаарт бичигдсэн бол Батмены дүрээрээ алдаршсан Кристиан Бейл долоод бичигдсэн байна. Жерард Батлер найм, энэ цагийн хамгийн тачаангуй бүсгүй Меган Фокс есдүгээр орсон байна.
Харин “Аватар” киноны дур булаам цэнхэр бүсгүй Зои Салдана аравдугаар байрт оржээ.
Энэхүү шилдгийн жагсаалтыг уг сайтаас хэрэглэчид хайлт хийсэн тоогоор болон киноны үнэлгээнд үндэслэн гаргасан байна.
Н.Наран