
хот дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийнхөн 2010 оны шилдгийн шилдэг
хүнээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг тодруулжээ.
Тус
аймгийн болон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн удирдлагууд оны
шилдгийн шилдэг шагналтанд дурсгал болгон хадгалуулдаг “Алтан хуур”-аа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод өнөөдөр гардуулан өгсөн байна.
Энэхүү шагналыг өргөмжлөл, таван сая төгрөг дагалддаг ажээ.
Харин
Ерөнхий сайд С.Батболд нутгийн удирдлагуудтай уулзах үеээрээ “Ээж минь
дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул хүн. Би дунд
сургуульд орсон цагаасаа зуны амралтаа Дундговьд өнгөрүүлдэг байсан” гэж
бага насаа дурсаад “Алтан хуур”-ыг дагалдаж ирсэн мөнгөн шагналыг
нутгаа хөгжүүлэх санд хандивлан өгчээ.
Б.Алтансүх