Сүүлийн 10 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүд гадаад иргэнтэй гэр бүл болох хандлага хүчтэй болсон. Социологийн сүүлийн үеийн судалгаагаар гадаад иргэнтэй гэр бүл болсон 6000 гаруй монгол иргэд байгаа бөгөөд тэдний 68 хувийг солонгос иргэдтэй гэр болсон эмэгтэйчүүд эзэлж байгаа гэнэ. Харин 10 хувь нь япон, үлдсэн хувь нь бусад орны иргэдтэй гэр бүл болсон хүмүүс эзэлж байна гэж НХХЯ-ны сайд Ганди ярьж байна. Түүнээс гадна гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн улам эрчимжиж байгаа нь хууль бус гэр бүл зуучлал, хүний наймааг өөгшүүлж байгаа аж. Сайдын ярьж буйгаар гэр бүл зуучлах хууль ёсны лиценз авсан гэр бүл зуучлалын агентлаг Монголд ганц ч байхгүй гэнэ. Гадаа иргэнтэй гэр бүл болоход зуучилдаг клубууд нь бүгд нууц нэрийн дор хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж.
Н.Энх