2011 оныг ”Мэдлэгийн жил” болгон зарлав

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

2011 оныг ”Мэдлэгийн жил” болгон зарлав

Дэлхийн гаалийн байгууллага ирэх оныг "Мэдлэгийн жил" болгон зарлажээ. "Мэдлэг чадвар – гаалийн ажлын амжилтын хөшүүрэг" гэсэн уриан доор 2011 оны турш мэдлэг боловсрол, ур чадварыг эрхэмлэж бүхий л талаар хөхүүлэн дэмжихээ Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 177 гаалийн байгууллага болон бусад түншүүддээ уриалсан байна. Дэлхийн гаалийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурияа мэдлэг чадвар дэлхийн нийт гаалийн байгууллагын үйл ажиллагааг амжилттай үр дүнтэй явуулахад үнэлж баршгүй их үүрэг гүйцэтгэдэг болох тэмдэглэсэн байна. 

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж