Хүн амын цонх 8-12 жил үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хүн амын цонх 8-12 жил үргэлжилнэ

Cоциологийн хүрээлэнгээс явуулсан гэр бүл, нийгмийн олон талт асуудлыг хөндсөн судалгаануудын үр дүнг танилцуулах, гэр бүлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх  “Гэр бүлийн хөгжил” сэдэвтэй онол практикийн хурал маргааш 11 цагт  Төрийн ордонд болно. Өчигдөр НХХЯ-ны сайд Ганди, албаны хүмүүс, мэргэжилтнүүд “ Гэр бүлийн асуудлаар ярилцъя” сэдвээр сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан. Социологийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар Монголын нийт хүн амын 61 хувийг хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүс эзэлж байгаа нь “Хүн амын цонх” үүсгэж байгаа гэнэ. Хүн амын цонхны үе 8-12 жил үргэлжлэх бөгөөд судалгаанаас харахад 2025 он гэхэд Монголын хүн ам насжилтын үе рүү шилжих аж. Түүнээс гадна Монголд гадаад шилжилт хөдөлгөөн эрчимтэй байгаа нь гэр бүл салалт, тусдаа амьдрал, хүний  наймаа, хууль бус гэр бүл зуучлалыг өөгшүүлж байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулжээ. Мөн дотоод шилжилт хөдөлгөөн буурахгүй байгаа нь ядуурал, ажилгүйдэл, архидалт зэрэг сөрөг хандлагуудыг авчирч байгаа аж. Гэр бүл салалт өнгөрсөн онуудтай харьцуулахад өссөн боловч хүн амын тоотой  харьцуулахад харьцангуй тогтвортой байгааг судалгаа явуулсан мэргэжилтнүүд ярьж байна.

Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж