Татварынхан Хятадад суралцжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Татварынхан Хятадад суралцжээ

Монгол Хятадын татварын албаны хооронд байгуулсан гэрээний дагуу Хятад улсын ТЕГ-ын дэргэдэх Янжоугийн татварын албаны удирдах ажилтны институтад Монголын татварын албаныхан сургалтанд хамрагдаад иржээ. Татварын байцаагч нар Хятадын татварын бодлого, өөрчлөлт, ололт амжилт, хуримтлуулсан туршлагатай танилцсан байна. Янжоугийн татварын албаны институт нь 1984 онд байгуулагдсан Улсын татварын газрын шууд удирдлага дор байдаг цорын ганц институт ажээ. Тус институт нь  1000 суралцагсад хүлээн авах хүчин чадалтай, нэг дор 1500 гаруй хүн хүлээн авах хоолны заалтай бөгөөд зочид буудал, багш ажилчдын тохилог орон сууцтай, багш нараа гадаад сургалтанд байнга хамаруулдаг юм байна. Энэ сургалтын төв байгуулагдсан цагаас хойш 10 гаруй сая татварын ажилтанг сургалтанд хамруулсан бөгөөд жилд 20 мянга орчим татварын ажилтан болон Удирдах ажилтанд боловсрол олгох, дунд болон ахисан шатны сургалтыг тасралтгүй зохион байгуулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлдэг ажээ.

   Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж