Авлигатай хэрхэн тэмцэхээ номноос уншаарай

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Авлигатай хэрхэн тэмцэхээ номноос уншаарай

Татварын ерөнхий газрын дарга, докторант Ц.Оюунбаатарын бичсэн “Авлига, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн шинэ ном удахгүй уншигчдын гар дээр очиход бэлэн болжээ. Зохиогч энэхүү бүтээлдээ “Авлига, түүний нийгэмд учруулдаг хор хөнөөл, авлигыг үл тэвчих сэтгэлзүйг нийгэмд, тэр дотроо төрийн байгууллага, төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг албан хаагчдын үйл ажиллагаанд төлөвшүүлэх шаардлага, хэрэгжилтийг зохион байгуулах арга замын талаар дурдсан байна. Мөн олон улсын түвшинд баримталдаг нийтлэг ойлголт, жишиг, эрх зүйн хэм хэмжээ, зарчим зохицуулалт зэргийг харьцуулан судалсаны дээр өөрийн орны өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, Монголын үндэсний татварын албаны үйл ажиллагааны бодит жишээн дээр суурилан уг номоо туурвисан нь онол, пактикийн хувьд ихээхэн ач холбогдолтой бүтээл болсон хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж