Урьдчилан саатуулах шинэ төвийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Урьдчилан саатуулах шинэ төвийг наймдугаар сард ашиглалтад оруулна

Ганцхудагийн гэх тодотголтой 407 дугаар ангид 500 орчим хүн саатуулагдаж байгаа бөгөөд нэг өрөөнд доод тал нь 5-10 хүн хоригддог аж.  Хаа хаанаа хүндрэл учруулахгүйн тулд урьдчилан хорих төвийг хотын ойролцоо байлгахаар болсон. Шинээр баригдаж буй урьдчилан саатуулах төвийн байрыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар зэхэж байна. Тус байр нэг удаа 1000 хүн байршуулах боломжтойн дээр  нэг өрөөнд хоёр эсвэл нэг л хүн хорих зориулалттай гэнэ. Орчин үеийн стандартад нийцсэн хүний эрхийг дээдэлсэн байр болсон гэж холбогдох хүмүүс нь үзжээ. Мөн дахин нэг байр нэмж барихаар болсон бөгөөд энэхүү байранд харуулын байр, ар гэрийнхэнтэй уулзуулах танхим зэргийг гарах гэнэ.

П.Нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж