төвд Монголын ардчилсан холбооны анхдагчид мэдээлэл хийж, ирэх даваа гаригт
болох жагсаалын талаар өөрсдийн байр
сууриа илэрхийллээ. Хуралд 1990 оны
хувьсгалд анх оролцож явсан иргэн Л.Энхтүвшин, Ш.Жаргалсайхан, Г.Ганболд, Ц.Цогтбаяр
нар оролцсон бөгөөд Оюутолгой төслийн тогтвортой байдлын гэрээнээс үүдэн эх
орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал хөндөгдөж байгаа тухай мэдээлэв.
Гадаадын улс
орнууд газрын доорх баялаг, ашигт
малтмалын ашиглахдаа ард түмний
санал асуулгыг авч, өөрийн улс орондоо ашигтай байхаар зохицуулалт хийсний хойно тухайн газар нутагт ажиллах гадны компанитай гэрээг
баталдаг. Гэтэл Оюутолгой төслийн хувьд техник эдийн засгийн үзүүлэлт нь
тодорхой бус, тогтвортой
байдлын гэрээ нэрээр халхавчлагдсан, 34 хувийг эзэмшинэ гээд байгаа нь хэрхэн
ашиглах, зарцуулах, хувь хүртэх эсэх нь тодорхой бус гэрээ баталсан. Оюутолгойн нүүрсний орд нь
Эрдэнэтийн зэсээс тав дахин
их, Бороо гоулдын алтнаас 50 дахин их нөөцтэй. Гэтэл түүний 34 хувийг л
эзэмших эрхтэй гэж байгаа нь буруу. Ганц жишээ дурьдахад уг төслийг хэрэгжүүлэгч “Айвэнхоу
майнз” компанийн удирдлагууд орон нутгийн иргэдээс 200 гаруй иргэнийг ажлын
байраар хангалаа гэж мэдээлсэн. Харин Өмнөговь
аймгийн Ханбогд сумын Засаг дарга хэлсэнээр тус сумын иргэдээс зургаан хүнийг л ажилд
авсан гэж байна лээ. Тэгээд ч
уул уурхай, ашигт малтмалын салбарт тухайн улс оронд ашигтайгаар гэрээ хийдэг
олон компани байхад гадны ганц компанийн эрхшээлд орчихсон байна гэв.
Тэд “Амлалт нэхэх ард түмний холбоо”-г дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд тэртээх 20 жилийн өмнө одоогийн УИХ-ын эрхэм гишүүд, Засгийн газрын эрх баригч нар бүгд боловсролтой, мэдлэгтэй эх орноо гэсэн
сэтгэлтэй хүмүүс
байсан. Гэтэл одоо яагаад нүд нь харахгүй, чих
нь сонсохгүй юм шиг болж ард түмнээ тоохгүй байгаад
гайхаж байна. Иймд эх орноо
гэж боддог хүн болгон бидэнтэй нэгдэж, улс орны тусгаар тогтнол,
аюулгүй байдал, байгалын баялагтаа
эзэн байя. Ингэхийн тулд ирэх дөрөвдүгээр сарын
5-ны өдөр ард түмэн тусгаар тогтнол, улс орныхоо бүрэн бүтэн
байдлынхаа төлөө
иргэн бүр тайван замын тэмцэлд
нэгдэцгэе гэж уриаллаа.
П.Наран