Рок хамтлаг “Kings of Leon” аялан тоглолтынхоо хөтөлбөрийн дагуу өчигдөр Лондон хотын О2 стадианд тоглолтоо хийх байсан юм. Харин тус хамтлагийн аялан тоглолтын хоёр автобус тус стадионы гадаа шатаж, уг харамсалтай явдлаас болж тоглолтоо цуцалжээ.
Галын дуудлагаар 60 гал сөнөөгч 12 гал унтраах машин очиж ажилласан ба богино хугацаанд галыг унтрааж чадсан байна.
Зургаан хүн бага зэрэг угаартсан байсан ба эмнэдгийн анхны тусламж үзүүлэн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн байна.
Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байгаа ба цэнгэлдэх хүрээлэнгийн захиргаанаас хүлцэл өчсөн мэдэгдэл гаргаад байна.
Харин тус хамтлагийн хэвлэлийн төлөөлөгч “Бид тоглолтоо хойшлуулж байгаадаа бүх шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйж байна. Бид тун удахгүй тоглолтын товоо зарлана. Та бүгдийг удаан хүлээлгэхгүй гэдгээ амлая” гэжээ.
Н.Наран