Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хэрэв та 18-тай бол

Удаан хэрэглэх зүйл худалдаж авахдаа гар татах хэрэггүй. Хямдхан эд үнэндээ таарсан тааруу эд байдаг учраас дахин худалдан авахаас өөр аргагүйд хүрч хэмнэх гэснээсээ эс юм болно. Харин сайн эд үнэтэй ч насаараа хэрэглэх чанартай байдгийг сана.
Буцаан төлж чадахааргүй бол хэзээ ч битгий мөнгө зээл. Хүү нь жил ирэх тусам нэмэгдэж гарч чадахааргүй нүхэнд та унах болно.
Хадгаламж нээлгэж бага зэрэг мөнгө цааш нь хийж сур. Хэцүү үед хэрэг болно.
Нохой тэжээх гэж байгаа бол өдөр бүр хооллох болно гэдгийг сана. Дөрвөн хөлт итгэлт найзад  чинь төсөөлж байгаагаас чинь илүү цаг зав мөнгө шаардагдана.  
Өөрийгөө авч явж чаддаг болтлоо гэрлэх эсвэл хүүхэдтэй болох тухай бодоод ч хэрэггүй.
Худалдаж аваад хоёр жил ч болоогүй машинаа зарах гэж яарах хэрэггүй. Эхлээд лизингийн мөнгийг нь төлж барагдуулаад дараа нь дугуйг нь элэгдтэл унах хэрэгтэй.
Коллеж дунд сургуулиас хэцүү, харин ажилд орсны дараа коллежид суралцахаас ч хэцүү гэдгийг сана.
Өөр ажил хайж эхлэхээсээ өмнө одоогийн хийж буй ажлаасаа гарах гэж бүү яар.
Ажилдаа мэргэшсэн эсвэл мэргэжлийн ур чадвараа дээшлүүэхийн тулд хэдэн сар цалингүй ажиллахад бэлэн байсан ч цалингийн хэмжээг харж ажилд орох хэрэггүй.
Дуртай зүйлээ хөөж, үүнийгээ амжилтанд хүрэх зам болгож ашигла.
Цалингийн хэмжээг асуухдаа толгойдоо хэдий хэр мөнгө өөрт чинь хангалттай байж болохыг төсөөл. Өгч байгаагаас нь ямагт ихийг хүсч бай.  Ингэснээр та  хүсч байгаагаасаа ч ихийг авч чадна.
Шударгаар өрсөлдөхөд ичгүүртэй зүйл байхгүй.
Ажлаасаа халагдах эсвэл тушаал буурах нь амьдралын төгсгөл биш. Ийм уналтын дараа хүмүүс харин ч илүү сайн, илүү дээр ажил олж чаддаг.
Хэрэв ажил, байр чинь сэтгэлд чинь  нийцэхгүй байгаа бол өөр тийш нүү.
Аяга  тавгаа угаалгүйгээр хэзээ ч бүү үлдээ.
Хиртэй хувцсаа хэзээ ч бүү  овоол.

Нүүх үедээ хэрэггүй зүйлсээ хаяж бай.  Тэгэхгүй бол дараагийн 5 жил хэрэггүй зүйлсээр дүүрэн хайрцагнууд улам нэмэгдэх болно.
Найзууд хэвээр үлдэхийн тулд тэдэнд хэзээ ч битгий мөнгө зээл. Хэрэв  мөнгөө ухаалаг зарцуулдаг, бас зээлсэн мөнгөө цагт нь буцааж өгдөг байсан  бол тэдэнд мөнгө зээлэх хэрэг байхгүй.  Хэрэв найзад чинь үнэхээр мөнгө хэрэгтэй болоод, та түүнд тус болохыг хүсч байвал мөнгөө зүгээр л өг.
Нүцгэн байх үед чинь найз залуу чинь зургыг чинь авах, эсвэл бичлэг хийх гэвэл бүү зөвшөөр. Найз залуугаасаа салсны дараа секс бичлэг, зургаа интернэтээс олж харахыг хүсэхгүй байгаа бол нүцгэн зургаа дарахыг түүнд битгий зөвшөөр.
Эмэгтэйчүүд  бэрхшээлтэй тулгарахдаа энэ тухайгаа  өөрт чинь ярьж, яаж энэ байдлаас гарах вэ гэж асууна.
Эмэгтэйчүүд бэрхшээлтэй тулгарахдаа энэ тухайгаа өөрт чинь ярьж, өөрийг чинь юу гэж хэлэх бол гэж харна.
Хэрэв согтуу явж байгаад цагдаатай тааралдвал юу ч бүү ярь.
18 настайдаа бид хүмүүс миний тухай юу гэж бодож байгаа бол гэж санаа зовдог бол 40 нас хүрэхэд бусад хүмүүс юу гэж бодох нь хамаагүй болдог. Харин 60 хүрээд бусад хүмүүс чиний тухай огт боддоггүй гэдгийг мэднэ.
Зөн совиндоо итгэж сур. Зөн совин л ихэнхдээ үнэн байдаг.
Хэрэв та эмчдээ итгэхгүй байгаа бол түүнээс дахин юу ч битгий асуу. Учир нь таны эрүүл мэнд хамгийн чухал. Эмч нар ч бас алдаа гаргадаг.
Эхлүүлсэн ажлаа хийж  дуусталаа хэнд ч бүү итгэж үлдээ.
Алдаа гаргахгүйгээр хүн урагшилж чадахгүй. Алдаа чинь таныг дахин алдахгүй байхад тусална.
Хэн ч таны төлөө амьдрахгүй гэдгийг сана.
Өөрийгөө хэзээ ч бүү золиосол.
Өөрийгөө үргэлж завгүй байлга.  Хийх зүйлсийн жагсаалт гаргаж, төсвийг нь төлөвлөж бай.
Ажлаа үргэлж сайн хий.
Нэг дор бүгдийг хийх гэж бүү зүтгэ.

Амжилтанд хүрсэн хүмүүс алдаж оносон нь их байдаг.  Бас байнга асуулт асууж байдаг.
Хүний амьдралд зургаан чухал зүйлс байдаг. Эрүүл мэнд, гэр бүл, амжилт, мөнгө, бас шашин.  Хэрэв та зөвхөн аль нэгэнд нь илүү анхаарвал бусад нь аюулд орох болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж