Хүний хөгжил сангийн мөнгийг эргүүлж татахгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хүний хөгжил сангийн мөнгийг эргүүлж татахгүй

“Хүний хөгжил сан”-д үлдэж байгаа мөнгийг он гарахаас өмнө Төсвийн тухай хуулиар эргүүлэн татах уу, эсвэл санд нь үлдээх үү гэдгийг  Сангийн яамны Төсвийн бодлогын газрынхан хараахан шийдээгүй байсан. Энэ талаар тус газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаагаас тодрууллаа.

-“Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй байгаа иргэдийн мөнгийг эргүүлэн татаж магадгүй гэж байсан. Яаж шийдсэн бэ?

-Төсвийн тухай хуулиар “Хүний хөгжил сан”-д үлдсэн мөнгийг эргүүлэн татах ёстой. Гэхдээ Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу мөнгөө авч амжаагүй иргэдийн мөнгийг санд нь үлдээхээр болсон.

-Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хуультай зөрчилдөж байгаа учир угы санд үлдэж байгаа мөнгийг хэрхэх нь тодорхойгүй байсан. Хууль эрх зүйн орчинд нь яаж тохируулж ийм шийдвэрт гаргасан юм бэ?

-Хүний хөгжил сангийн мөнгө олголт иргэний шинэчилсэн бүртгэлээс хамаарч удааширсан. Үүнийг харгалзан үзэж мөнгийг эргүүлэн татахгүй байхаар шийдсэн. Хэрэв мөнгийг эргүүлэн татвал ирэх оны тавдугаар сараас нааш олгохгүй байх байсан. Иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд дээрх байдлуудыг харгалзан үзэж, уг  санд үлдсэн мөнгийг хэвээр үлдээхээр болсон. Ирэх оноос 21 мянган төгрөг тараана. Энэ мөнгөтэйгээ хамт авах боломжтой.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж