Налайх дүүргийн татварын албаны дарга Н.Энхээ ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.03-нд нийтлэгдсэн

Налайх дүүргийн татварын албаны дарга Н.Энхээ ажлаасаа халагджээ

Налайх дүүргийн татварын албаны дарга  Н.Энхээ сэтгүүлчдэд хандлаа.Тэрээр төрийн албан хаагч  төрийн байгууллагын нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр өчигдөр  ажлаасаа халагджээ.  Энэ талаараа Н.Энхээ “Татварын албанд
байгаа  хууль бус
үйлдлүүд , хүнд суртлыг ил гаргаж олон
нийтэд зарласан
нь ажлаасаа
халагдах гол шалтгаан  болсон.  Татварын албаны даргын
үүрэг гүйцэтгэгч  Ц.Оюунбаатар нь татварын байцаагчийн эрх
олгох эрх з
үйн чадамжгүй байж,
310 х
үнийг хууль бусаар
ажилд авсан. Ц.Оюунбаатар хэвлэл мэдээллээр “Би нэг ч х
үнийг ажлаас халаагүй” гэж хэлсэн нь худлаа
одоогоор 100
орчим хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Мөн манай дотоодыг хянах тасгийн судалгаагаар ажилд орохдоо  2-10 сая төгрөгийн хахууль өгсөн гэсэн судалгаа гарсан.Энэ нь төрийн байгууллагууд намын
эрхшээлд орж ард т
үмний төлөө бус хэдэн эрх
мэдэлтн
үүдийн төлөө ажилладаг байгууллага болж
байгаагын илрэл юм” гэлээ.

Б.Болортуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж