Яг одоо чиний зургийг сэмхээн харахад

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Яг одоо чиний зургийг сэмхээн харахад

Яг одоо чиний нэрийг сэтгэлдээ чимээгүйхэн шивнэхэд ямар ч мэдрэмж
төрөхгүй байнаа. Яг л хэн нэгний хэзээ нэгэн цагт бичсэн ямар нэгэн
зохиолын гол дүр аятай чиний нэр бүдэгхээн ой ухаанд минь үлдсэн боловч
бүрмөсөн сэтгэлээс минь явчихсан бололтой.

Чиний
нэрийг сэтгэлдээ ганцхан удаа шивнэхэд л уулзахыг хүссэндээ санасандаа
харууссандаа зүрх маань дэлбэрчих шахан шаналж хуй салхи шуурах шиг л
болдог байсан тэр хүчтэй мэдрэмж одоо хаашаа ч юм нэг тийшээ яваад
өгчихөж. Зүгээр л хоосон хоосон санагдаж байнаа. Хов хоосон.

Яг одоо
чиний зургийг сэмхээн харахад ямар ч догдлол мэдрэгдэхгүй байнаа. Яг л
олоон жилийн өмнө нэг ангид сурч байсан ч билүү гүй ч билүү таньдаг ч
билүү гүй ч билүү хэн нэгний зургийг санамсаргүй зургийн альбомноосоо
олоод энэ чинь хэн сэн билээ гэж санаж ядан гайхширдаг шиг чиний дүр
төрх  сэтгэлд минь тийм л дотно нэгэн биш болсон бололтой. 

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж