“Авто замын салбарын
удирдах ажилтны зөвлөгөөн” өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. Энэхүү зөвлөгөөнд Монголын Авто замын газрын дарга Б.Энхтөр, Зам тээвэр,барилга хот байгуулалтын сайд
Х.Баттулга, тус яамын дэд сайд Т.Пүрэвдорж, Авто замчдын
холбооны тэргүүн Т.Бямбаа, УИХ-ын гишүүн Р.Буд тэргүүтэй зам гүүр барилга засварын ажил эрхэлдэг 300 орчим
компанийн төлөөлөгч оролцлоо. Уг зөвлөгөөнд АЗГ-ын дарга Б.Энхтөр “Авто замын салбарын бизнесийн орчинг сайжруулах нь” илтгэлдээ “Авто замын
салбарын бизнесийн орчинг сайжруулахын тулд төрийн бодлого зохицуулалт, техник технологи, хүний нөөц, ажиллах хүч, чухал байна. Мөн авто замын салбарын
хууль эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгохын тулд хууль дүрэм журамд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг онцолсон. Харин Авто замчдын холбооны тэргүүн Т.Бямбаа “Авто замын салбарын бизнесийн орчинг сайжруулах нь “ сэдэвт илтгэл
тавьсан. Тэрбээр “Монголын авто замын холбоо нь Монгол Улсын Засгийн газраас энэ оныг
“Бизнесийн орчны шинэчлэлийн жил” болгон
зарласныг цаг үеэ олсон чухал арга
хэмжээ гэж үзэн тууштай дэмжиж байгаагаа дуулгасан. Түүнчлэн авто замын салбарын бизнесийн орчинд саад болж буй
асуудлын жагсаал гарган тэдгээрийг
арилгах талаар ЗТБХБЯ-тай хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илтгэлдээ дурьдаж байлаа. Дашрамд сонирхуулахад, энэ жил Монгол
Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 81 жилийн тохиож байгаа
аж.
Б.Анхаа