УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж байна. Тус байнгын хороо нь энэ сарын 17-нд тогтоол гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа зарим байгууллагуудад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, тэдний үйл ажиллагаа хуулийн хүрээнд хэрхэн явагдаж байгаатай танилцах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Х.Жекей, Д.Тэрбишдагва, Б.Чойжилсүрэн, .Энхболд нарын гишүүд багтсан билээ.
Г.Дарь