“МанСити” асуудал+асуудал

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

“МанСити” асуудал+асуудал

Даваа гаригийн үдэш Английн Премьер лигийн нэг тоглолт болж, 18 дугаар тойргийн хүрээнд явагдах ёстой байсан гурав дахь тоглолт цаг агаарын боломжийн нөхцөлд боллоо. Манчестер хотын цэнгэлдэхэд болсон энэ тулаанд “Эвертон” хэний ч санаанд оромгүй тоглолт үзүүлж, гурван ч тоглогч нь гоолдсоноор “МанСити”-г талбай дээр нь 2:1 харьцаатай хожсон байна. Аргентиний шигшээ багийн довтлогч К.Тевезийг эрхэлж байх зуур баг нь ийнхүү талбай дээрээ хоёр дахь хожигдлоо амслаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хожигдоогүй байсан “Сити”-гийн хаалганд эхний гоолыг Коулмений дамжуулалтаар Тим Кэхилл мөргөж, ердөө дөрөв дэх минутад тэргүүллийг гартаа авсан байна. Үүнээс 15 минутын дараа Аничебегийн дамжуулалтаар Лейтон Бэйнс Жо Хартын хаалганы торыг хөдөлгөж, тооны харьцааг 2:0 болгон холдуулсан байна. Хартын хувьд улирлын 15 дахь муу хаалтаа хийж, Английн шигшээн хаалгачаас бага зэрэг хөндийрч байна. Нийтдээ таван шар, хоёр улаан хуудас нь хоёр гоол алдсан “Ман Сити”-гийн улайрсан довтолгоо, аймшигтай алдаанаас үүдэлтэй юм. Багийн ахлагчийн туузыг Коло Туред өгсөн Тевез тоглолтын эхнээс талбайд гарсан ч сэтгэл санаа нь шал өөрт газарт байсан нь харагдаж байлаа. Харин өнгөрсөн тойрогт хоёр гоол оруулсан Яаяа Туре довтлоод л байсан, довтлоод л байсан, улмаар “Сити”-гийн анхны гоолыг оруулах боломжийг үүсгэн хаалга руу хүчтэй цохиход Фил Ягьелка бөмбөгний байрлалыг санамсаргүй өөрчилж, тус тоглолтод маш сайн байсан Ховардын хаалганд авто гоол орсон байна. Ийнхүү өнгөрсөн аравдугаар сараас хойш хожил гээч зүйлийг амсаагүй Дэвид Мойесийн баг шинэ оны өмнөхөн лигийн тэргүүлэгчдийн нэгийг талбайд нь буулган авлаа. “Эвертон” энэ ням гаригт “Бирминхэм”-ийг талбайдаа хүлээн авах бол “Манчестер Сити” “Ньюкастл”-ын талбайд зочилно.
 

 

 

М

 Клуб

Тоглолт

Хожил

Тэнцээ

Хожигдол

Гоол

Оноо

1

 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД

16

9

7

0

36-16

34

2

 АРСЕНАЛ

17

10

2

5

34-19

32

3

 МАНЧЕСТЕР СИТИ

18

9

5

4

25-15

32

4

 ЧЕЛСИ

17

9

4

4

31-12

31

5

 ТОТТЕНХЭМ

17

7

6

4

25-22

27

6

 САНДЕРЛЕНД

18

6

9

3

21-18

27

7

 БОЛТОН

18

6

8

4

30-25

26

8

 НЬЮКАСЛ

17

6

4

7

27-26

22

9

 ЛИВЕРПУЛЬ

17

6

4

7

21-22

22

10

 БЛЭКБЕРН

18

6

4

8

23-28

22

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж