
Семинарын үеэр хууль тогтоох байгууллагыг мэргэшсэн, шуурхай мэдээлэл, судалгаагаар хангах үйл ажиллагааг сайжруулах, бүс нутгийн парламентын судалгааны албад хамтын ажиллагааны сүлжээ байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох боломжийг бүрдүүлэх талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Энэ үеэр БНСУ-ын Үндэсний ассамблейн Судалгааны байгууллага, УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Солонгосын талаас Үндэсний ассамблейн Судалгааны албаны дарга Шим Жиён, Монголын талаас УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвийн дарга Ц.Норовдондог нар гарын үсэг зуржээ.
Д.ОЮУН