Галын таван дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Галын таван дуудлага иржээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр галын
таван дуудлага иржээ. Үүнээс гурван дуудлагыг иргэд өөрсдийн нөөц
бололцоогоо ашиглаж унтраасан байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 12
дугаар хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж
байсныг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо нэгдүгээр хорооллын 13
дугаар байранд иргэн П-ын жижиг өрөөнд хивс шатаж байсныг  мөн Баянзүрх
дүүргийн 14 дүгээр хороо Хятад худалдааны төвийн хойд талын байрны дунд
хог шатаад цайны газар руу орох гээд байна гэсэн дуудлагын дагуу очиход
иргэд өөрсдөө унтраасан байна.

Аврах, гал унтраах 10, 26 дугаар ангиуд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр
хороонд байрлах,  Хүчит шонхор захын замын зүүн  талд 7х7 метрийн
хэмжээтэй эмийн сангийн дээврийн хэсэг шатаж байсныг, Сонгинохайрхан
дүүргийн хоёрдугаар хороо Орбитын 15 дугаар гудамжинд таван ханатай гэр
эд хогшлын хамт шатаж байсныг тус тус унтраалаа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж