Хөгжмийн шилдэг бүтээлийг урын санд худалдан авна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хөгжмийн шилдэг бүтээлийг урын санд худалдан авна

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээл болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд жил бүр худалдаж авдаг билээ.

 “Алтан намар” хөгжмийн наадамд тоглогдсон Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг мэргэжлийн хөгжим судлаачдын гаргасан санал болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн улсын санд худалдан авах журмын дагуу шалгаруулалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулж бүтээлүүдийг тодруулав. Энэ оны хөгжмийн шилдэг бүтээл, дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарсан бүтээлүүдэд “батламж” гардуулах ажиллагаа энэ сарын 24-ны 12:00 цагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хорооны хурлын танхимд болох юм.

2010 онд улсын санд худалдан авах хөгжмийн бүтээлүүд    
    
1.    Ц.Нацагдоржийн “Эвэр бүрээний концерт” нэг ангит
2.    Х.Алтангэрэл Ятгын концерт
3.    Т.Сэр-Од “Алтан дуулга” симфони зураглал
4.    Ц.Эрдэнэбат “Эклога” симфони найрал хөгжимд зориулсан найраглал
5.    П.Ганбат төгөлдөр хуур, флейт, кларнетын “Трио”
6.    Д.Нацагдорж их хуурт зориулсан “Этгээд зураг”
7.    Ш.Өлзийбаяр төгөлдөр хуур, симфони найралд зориулсан “Вариаци токкато”
8.    Б.Шарав төгөлдөр хуурын “Хөгжмийн элэглэлүүд”
9.    Ч.Сангидорж хийлийн “Поэма”
10.    Б.Бямбабаяр “Дэглий цагаан уул” симфони

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж