Аргаль талд буувал их цастай, дулаан өвөл болдог гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Аргаль талд буувал их цастай, дулаан өвөл болдог гэнэ

Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумын зааг дээрх Нардын тусгай хамгаалттай газарт хаанаас илүү хамгаалагдаж байдаг аргаль хонь юм.

Саяхан тусгай хамгаалалттай газрын өмнөд хэсэг Тээгийн ууланд байдаг Жаргалантын булагт гэнэт нэг өглөө 100 гаруй аргаль ус уугаад баруун хойшоо уул өөд гарчээ. Харин тэр өтгөн сүргийг задгай уснаас уугаад гарсны дараа 20 гаруй хурга нь ялгарч үлдэн талд хоёр хоноод бас л нүүчихжээ.

Сүүлийн үед Сайхандулаан сумын нутаг Гурван Самартай, Айраг сумын Зүтгээ хонгор, Чойрын богдоор гуч, дөчөөрөө аргалийн сүрэг үзэгдэх болсон байна.

Аргаль талд буувал их цастай дулаан өвөл болдог гэж хашир малчид ярьж байна.
Харин аргалийн хурганы тухай бол ороо хөөцөлдөөний үед ялгарч, дараа сүрэгтээ нийлэх юмуу, тусдаа шинэ сүрэг үүсгэдэг гэнэ. Тэгээд ч угалз, хонь нь ялгарч сүрэглэдэг аж.

Б.Төмөрпүрэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж