Огт сонсоогүй дүр үзүүл.
Хүүхдийн энэ зуршлыг болиулах хамгийн шилдэг арга бол түүнийг энгийнээр хэлж сурахаас нааш авах гэж шаналгаж буй зүйлийг нь өгөхгүй байх юм. Эхлээд “ Би чиний гонгинохыг сонмооргүй байна. Юу хүсч байгаагаа зүгээр хэл” гэж хатуухан хэл. Дараа нь түүнийг сонсоогүй царайлж, зүгээр л орхи. Гонгинож буй нь эцэг эхийнхээ анхаарлыг татах гэсэн башир арга. Тиймээс түүнд нүүр өгч болохгүй. Мөн хөмсгөө зангидаж, дуугаа өндөрсгөн уурлаж байгаагаа ойлгуул. Харин түүнийг гонгинохоо болих үед юу хэрэгтэйг нь асуу. Ингэснээр түүнд хүссэн бүхнээ дураараа авч болдоггүй гэдгийг ойлгоход нь туслах юм. Ингэж дураараа загнаснаар хаана ч хүрэхгүй гэдгийг ойлгоод тэд гонгинохоо болино.
Дууныхаа өнгийг өөрчил.
Хүүхэддээ хүссэн болгоноо шаардаж авч болохгүй гэдгийг хэлж ойлгуул. Хамгийн гол нь хүсч байгаа зүйлээ энгийнээр хэлж байхыг сануул. Гэхдээ түүнийг элэглэж шоолох хэрэггүй. Түүнд юу зөв, юу буруу болохыг ойлгуулах нь ойлголцлын эхлэл.
Энгийнээр хэлж ярих нь илүү үр дүнтэйг харуул.
Хүссэн болгоноо шаналгаж байж авдаг хүүхдэд энэ зуршлаа хаях нь амаргүй байдаг. Тиймээс түүнд нүүр өгч давраалгүй бага дээр нь болиулах нь зүйтэй. Та өөрөө ч үүнд буруутай байж мэднэ. Учир нь эцэг эх, ах эгчийн хэн нэгнийг тэр дуурайдаг. Тиймээс та бусадтай харилцахдаа энгийн бас эелдэг харьцахаа мартуузай.
Зөрүүд занг нь үл тоомсорло
Хүүхдийн зөрүүд занг дарах хамгийн шилдэг арга бол түүнийг үл тоомсорлох. Хэдэн өдөр болох байсан ч түүнд нүүр өгч болохгүй. Эцэст нь түүнийг занд өөрчлөлт ажиглагдаж эхэлвэл түүнд хайртайгаа харуул. Гэхдээ хүссэн болгоныг нь өгч болохгүй гэдгийг анхаар. Хэрвээ түүнийг өөгшүүлсээр байвал та түүнийг хүмүүжүүлж чадахаас өнгөрнө гэсэн үг. Хамгийн гол нь та гэр бүлийнхээ гишүүд бүрд шударга ханддагаа ойлгуулах нь чухал. Ингэснээр хүүхэд гэр бүлийн үнэт зүйлсийг ойлгодог болно.