Улаанбаатар хотод сая гаруй хүн амьдарч байгаагаас 130 гаруй мянга нь оюутан, 40 гаруй мянга нь ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн ахлах ангийн сурагчид байна. Энэ нь нийслэл хотын оршин суугчдын зургаан хүн тутмын нэг нь оюутан, суралцагчид байгаа аж. Мөн нийслэл хотод хөдөө орон нутгаас их, дээд сургууль суралцагчдын тоо 55.000 хүрсэн бөгөөд жилээс жилд нэмэгдэх хандлагатай болоод байгаа гэнэ. Жилд дунджаар 30 орчим мянган оюутан их, дээд сургууль төгсдөг. Мөн төдийн чинээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оюутан болж элсэж байна. Энэ нь жилд 25.000 шинэ ажлын байрыг бий болгох шаардлагатайг харуулж байна. Мөн их, дээд сургуулиудад жилд дунджаар 150.000 оюутан суралцаж байдаг бол, үүнээс 50.000 орчим нь хөдөө орон нутгаас суралцаж байна. 2007 онд төрийн өмчийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудийг нийтдээ 29576 оюутан төгсөнө. Үүнээс эдийн засагч-6559, хууль эрх зүйч 4031, техник технологи 5544, Анагаах ухаан-2086, Гадаад хэл 3123, Тамир 388, Урлаг- 788, Хүнс хөдөө аж ахуй 2476, Нийгэм улс төр 2960, Байгаль 574, Аялал жуулчлалаар 637 гэсэн мэргэжлийн тоон үзүүлэлттэй байгааг Монголын оюутны холбооноос гаргажээ.
Б.Анхцэцэг