тагтай болон таггүй траншейн байдаг гэнэ-
Нийслэлийн хэмжээнд 50 мянга гаруй бохирын болон цэвэр усны траншейн бий. Үүнээс 37 хувь нь нийслэлийн өмч бөгөөд 30 мянга гаруй нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж иргэд хариуцдаг байна. Судалгаагаар 275 гаруй нь стандартын бус, огт таггүй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын энэ сарын зургааны шуурхай зөвөлгөөнөөр мөн сарын15-ны дотор нийслэлийн хэмжээнд таггүй траншейныг тагтай болгох үүрэг өгсөн. Энэ ажлын явцын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженжерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрлээс тодруулсан юм.
-Энэ ажлыг энэ сарын 15-ны дотор дуусгах үүрэг өгсөн. 21-нд ажлын үр дүнг танилцуулах ёстой байсан?
-Өчигдөр шуурхай зөвөлгөөнөөр ажлын биелэлтийн явцыг танилцуулсан. Ганцхан манайх дангаараа хийж дуусгах ажил бишээ. Нийслэлийн хэмжээнд бидний судалсанаар 275 орчим стандартын тагтай болон таггүй траншейн байдаг. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежер “Иргэд, аж ахуй нэгж, төр хувийн хэвшлийн бүх байгууллага өөрсдийн бохир болон цэвэр усны худаг, траншейныг тагтай болгох” үүргийг дагаж мөрдөх албан даалгавар гаргасан. Энэ даалгаварын дагуу дүүрэг, албан байгууллага аж ахуй нэгжид шаардлагыг хүргүүлээд байна. Гэтэл зарим сургууль, цэцэрлэг, аж ахуй нэгж байгууллага өгсөн шаардлагыг хугацаанд нь биелүүлэхгүй байна.
-Ямар байгууллага вэ. Ер нь нийслэлийн траншейн худгийг хэн хариуцах ёстой байдаг юм бэ?
-Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордонд байрлах Шинжлэх ухаан академийн эргэн тойрон байрлах бүх траншейныг таглах бичгийг удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч одоо болтол биелүүлээгүй. Мөн их сургуулиудын эргэн тойрон, оюутны хотхонуудын тагийг таглах шаардлагыг хүргүүлсэн ч одоогоор тодорхой хариу өгөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд “техникийн ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийг тухайн хэрэглэгч өөрөө мөрдөх” мөн хуулийн 1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэсэн заалт байдаг. Тиймээс тухайн эзэмшиж байгаа аж ахуй нэгж нь хариуцна. Тиймээс хүний амь эрсдэж бэртэхээс сэргийлж энэ арга хэмжээг авч байгаа учраас аж ахуй нэгж байгууллага хамтран ажиллах хэрэгтэй байна.
-Тухайн байгууллагуудад цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Ажилд удааширалтай хандсан, шаардлага биелүүлэхгүй тохиолдолд зсаг даргын захирамжийн дагуу арга хэмжээ авна. Эдгээр байгууллагуудад ирэх нэг сарын 10-ны дотор тагтай болгох арга хэмжээг авахыг захирагчийн албаны албан шаардлага хүргүүлсэн. Бас нэг хүндрэлтэй асуудал байгаа нь нийслэлийн хэмжээнд орон гэргүй траншейны хүмүүс. Орох оронгүй учраас тагласан траншейныг онгойлгон орж мөн тагийг нь зарж борлуулах сауудал гараад байна. Өнгөрсөн долоо хоногт тавьсан тагийг өнөөдөр аваад явсан байх жишээтэй. Бидний судалгаагаар 130-аад траншейн худагт хоноглодог гэсэн тооцоо гарсан. Мөн хоёрдагч түүхий эд авч байгаа газруудтай хамтран нийтийн эзэмшлийн хайш хашлага, траншейны таг авахгүй байх талаар ярилцаж зөвлөмж өгч хамран ажиллахаар болж байгаа.
-Таглаагүй траншейнд хүмүүс бэртэж амь насаа алдах тохиолдол нэлээдгүй гарсан. Үүний хариуцлагыг хэн хариуцах ёстой вэ?
-Тухайн дүүргийн аж ахуй нэгж хариуцлагыг хүлээнэ. Дээр хэлсэнчлэн тухайн албан байгууллага, тухайн инженерийн шугам хариуцсан иргэн хариуцлагыг бүрэн хариуцлагыг бүрэн хүлээх хууль зүйн үндэслэлтэй. Иргэд аж ахуй нэгж ч гэсэн үүргээ ухамсарлан эрүүл аюулгүй орчинд амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гэхдээ бусдад бурууг тохоод хачх биш энэ санамсаргүй үйлдлээс урьдчилан сэргийлж шаардлага тавих нь бидний үүрэг. Засаг дарга ажлын явцтай танилцан өөрийн эрх мэдлийн хүрээнд тухайн дүүргийн засаг дарга нар шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хариуцан ажилладаг хүмүүстээ хариуцлага тооцох эрхтэй захирамжийг өнөөдөр гаргалаа.