Хүүхэд , залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлийн Түүчээ” сан, “Хөдөөгийн Хөгжлийн Залуу Элч” ТББ, Бодлогын Мэтгэлцээний Холбоо ТББ-тай хамтран “Оюуны үдийн цай хөтөлбөр”ийг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Энэхүү хөтөлбөр нь ирэх гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 30-ны өдрийн хооронд Ерөнхйи боловсролын 50, их сургууль 5, дээд сургууль 35, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн 5, коллеж 5 гэх мэтээр нйит 100 сургуулийг хамран хэрэгжих юм байна. ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид болон оюутан залууст зориулсан энэхүү хөтөлбөрийн хүрээнд амжилтын гараа сэдэвт лекц, мэтгэлцээний үзүүлэх тоглолт, зөвлөгөө, судалгаа, танилцуулага зэрэг цогц арга хэмжээг зохион байгуулах аж. Уг хөтөлбөрийг Дархан-уул аймгаас эхлэхээр болсон бөгөөд гуравдугаар сарын 1-7 ны өдрүүдэд “Шинэ хөгжил сургалт” нэрийн дор зохион явуулахаар болжээ.
Оюуны үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр оюутан , сурагчидад өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадамжийг нэмэгдүүлэх, өөрийн үзэл бодлоо цэгцтэй илэрхийлэх, мэргэжлээ зөв сонгох болон, мэргэжилдээ эзэн байхын утга учир зэрэг олон талын мэдлэг мэдээллийг олгож юм байна. Хөтөлбөрийг тухайн сургуулийн захиалгын дагуу үнэ төлбөргүй зохиох юм байна.

П.Наран