Өнөөдөр валютын ээлжит дуудлага худалдаа болж өнгөрлөө. Энэ удаагийн дуудлага худалдаагаар арилжааны банкууд Төв банкинд хоёр сая ам.доллар худалдан авах болон 14,3 сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байв. Валютын ханшийн нөхцөл байдалд, төгрөгийн ханшийн огцом чангаралтыг сааруулах үүднээс Төв банк 14,3 сая ам.долларыг нэг бүрийг нь 1250 төгрөгөөр худалдан авсан байна. Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 1210 орчим төгрөг болон хэт суларч байсан бол энэ долоо хоногийн эхнээс бага зэрэг үнэ өсч 1240-1250 төгрөгийн ханш дээ ирээд буй юм.
Б.СҮРЭН