“Эрх тэгш хайр” бүлэг энэ удаа ижил хүйстэн болон гетросексуал найман хосын хэргээр шүүхэд хандах гэж байгаа ба тэдгээр хосууд хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлэхийг оролдсон ч, олон шалтгаанаар удаа дараа татгалзсан хариу авчээ. “Эрх тэгш хайр” кампанит ажлын нэг хэсэг болж буй ижил хүйстэн дөрвөн хос хүйсийн чиг хандлагаасаа болж бусдад ялгаварлан, гадуурхагдаж байна гэсэн үндэслэлээр Европын хүний эрхийн шүүхэд хандах гэж байгаа бол гетросексуал дөрвөн хос ч мөн ийм үндэслэлээр шүүхэд хандах юм.
Эдгээр иргэд бусад ижил хүйстэн болон гетросексуал хүмүүст олгосон эрхийг олж авахыг хүсч байгаа бөгөөд засгийн газрыг энэ нөхцөл байдалд нийцсэн хууль тогтоомж гаргахыг шаардаж байгаа юм. Хэдий эдгээр иргэдийн хэргийг шийдэхэд гурван жилийн хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа ч, үүнээс өмнө засгийн газрын бодлого өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм.
Б. Энхцэцэг