Скарлет Йохансен, Райан Рейнолдс нар салсан уу ?

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Скарлет Йохансен, Райан Рейнолдс нар салсан уу ?

Саяхан салах болсноо зарлаж байсан цуутай хос болох Холливуудын жүжигчид Скарлет Йохансен, Райан Рейнолдс нар харьцаагаа бүр мөсөн таслаагүй бололтой.
Тэд өнгөрсөн баасан гаригт Нью Йоркын  нэгэн ресторанд оройн хоол идэхээр иржээ. Тэд жирийн найзууд шиг хөгжилтэй инээлдэн ярилцаж байсан гэнэ. Хэдийгээр хэвлэлээр тэдний тухай элдвийг цуурч байгаа ч тэд зүгээр л хамт хоол идэнгээ, жаахан ууж суухыг хүсчээ. Жүжигчин Скарлет Йохансен Ямайка амарч байгаад ирсэн бол 2010 оны хамгийн секси эрээр тодорсон жүжигчин Рейнолдс Атлантад зураг авалт нь болж буй шинэ киноны ажлаасаа түр чөлөө авсан гэнэ.
2008 онд сүр дуулиан багатай хуримаа хийж байсан тэд салах болсон шалтгаанаа нэг нэгэндээ зориулах цаг зав хомс байдгаар холбон тайлбарласан юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж