Улстөрчдийн гэргийтэйгээ танилцсан түүх

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Улстөрчдийн гэргийтэйгээ танилцсан түүх

"Сайхан хайртай учирвал алдаж болохгүй"-н жишээг амьдралдаа сайтар
хэрэгжүүлсэн төрийн түшээд маань амьдралынхаа ханьтайгаа хэрхэн учирч
байсан тухай сонирхолтой учралуудыг уншигч тантай хуваалцаж байна.

Азтай учрал, сайхан хайраа алдалгүй амьдралаа зохиосон улс төрчидийнхээ
гэр бүлд аз жаргал хүсч энэхүү сайхан дурсамжаараа баярын ширээндээ
чимэг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.



Гэргий болсон дүүмэд бүсгүй
Ерөнхийлөгч асан Н.Багабанди Завхан аймгийн дунд сургуульд сурч байхдаа
тэргүүн хатагтай асан Оюунбилэгтэй танилцаж үерхсэн төдийгүй улмаар гэр
бүл болжээ.  Багабанди гуай ханиасаа нэг ангиар ах байсан болохоор
миний дүү гэсээр нэг л өдөр гэргийгээ болгосон гэдэг.


Үлгэрээс амилуулсан амьдрал
Анхны ерөнхийлөгч П.Очирбат, ирээдүйн хань Ш.Цэвэлмаагаасаа хэдэн ангиар
ах байсан төдийгүй тэдний ангийнхан шийф ангийн дүү нартаа хичээлийн
завсарлагаанаар үлгэр домог, хорвоогийн сонин хачнаас ярьж өгсөөр айл
гэр болж амар сайхан жаргах эхлэлээ тавьжээ.



Математикаас илүү дурлуулсан шавь

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж багш байхдаа аравдугаар ангийн сурагч охин
Д.Хишигттэй танилцсан болохоор үүнийгээ тас нуудаг байж. Харин тэднийг
хэзээ яаж танилцсаныг нь хуруу дарам цөөн хүн мэднэ. Юутай ч эрхэм
гишүүн маань "Би математикт үнэхээр дуртай. Гэхдээ математикаас өөр
дурлах юм хүнд бас байдаг юм байна. “Inch Liebe dich” гэж бичсэн захиа
өгч байжээ.











Харц тулгасан асуулт
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал гэргий Ж.Болормаагаа "Говь" комбинатад
ажилладаг байхад нь ажлын шугамаар очоод анх танилцжээ. Тэр үед
Р.Амаржаргал үйлдвэр дээр нь очиж лекц уншихад Ж.Болормаа бүсгүй
ирээдүйн нөхрөөсөө өөрөө мастераар нь ажиллаж байсан урамшууллын
бригадын тухай асууснаар тэдний харц тулгаран улмаар ямар нэгэн холбоо
үүссэн аж.



Тушаал бууруулсан хайр

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газар
орлогч даргын алба хашиж байхдаа жолоочийнхоо охин, Ховдын театрын
жүжигчин М.Долгорсүрэн гэдэг бүсгүйтэй танилцан, гурван жил гаруй
үерхсэний эцэст амьдрал зохиожээ. Тэдний хоёр гэр Худалдаа бэлтгэлийн
хашаанд айл байжээ.



Учрал дагуулсан пянз

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хөгжимд дуртай нэгэн байж. Бат-Үүлийн найз
хөвгүүн шинэ пянз авснаа дуулгахад Э.Бат-Үүл зусландаа урьжээ. Тэгтэл
тэнд хэдэн охид байсны дотор Дэлгэртуяа байсан аж. Цугларагсад пянзаа
сонсонгоо бүжиглэх болоход дөчин мянгатын дэггүйчүүлийн нэг Э.Бат-Үүл,
Б.Дэлгэртуяаг урин хэдэнтээ бүжиглэснээр тэдний хайр дурлалын эхлэл
тавигдсан гэдэг.



Заяаны хань зам дээр

УИХ-ын гишүүн Д.Гүндалайн амьдралын зам 100 айл орчимд тавигдсан аж.
Иргэний бүртгэл мэдээллийн төвөөс гараад иртэл зам дээр нэг аятайхан
бүсгүй такси барих гээд гар өргөөд зогсож байсан гэнэ. Тэр бүсгүй маш их
таалагдсан тул мань эр ухаан сийлж ухасхийн машиндаа суугаад зам дээр
эргэж байх хооронд нь нэг москвич ирж явжээ. Энэ машинд суучих вий гэж
сандарч байтал ашгүй өнөөх москвич өнгөрөөд явчихаж. Тэгээд мань эр
очиж зогсоод ирээдүйн ханиа суулгаад Улаанбаатарын гудамжаар тоос
татуулан давхисан гэдэг бөгөөд тэр үеэс тэдний хооронд хайр сэтгэлийн
нандин холбоо үүсэж улмаар хань бүл болцгоожээ.



Мэдлэгээрээ гайхагдсан залуу

УИХ-ын гишүүн М.Сономпил ЦИС-ийн нэгдүгээр курст сурч байхдаа ирээдүйн
хань Д.Батгалтайгаа танилцсан аж. Тэр үед М.Сономпилийн ангийнхан
философийн шалгалт өгөхийн тулд шейф ангийнхнаа урьж зөвлөгөө авчээ. Юм
асуух нь хүртэл мэдлэгтэй, тун ч оновчтой асуулт тавьж байсан өндөр
залуу Д.Батгал бүсгүйн нүдэнд туссан нь М.Сономпил байв.



Байгаль нуурын хөвөөнд дэлбээлсэн хайр

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэг,
Загвар өмсөгч "том" О.Байгаль нарыг олны танил хамгийн сайхан хос
гэдэгтэй маргах хүн байхгүй. Царай зүс, бие бялдраараа тунчиг адилхан
тэднийг харсан хэн болов ч аргагүй л заяаны хань ийм байдаг даа хэмээн
уулга алддаг. Аагим зуны халуунд Байгаль нуурын хөвөөн дээр бие биедээ
хайр дурлалаа илчлэн дотносжээ.

Унаган багын хайр
УИХ-ын экс гишүүн Ч.Отгонбаяр хань Г.Сэрдамбатайгаа яслид цуг байсан
гэдэг. Дараа нь хоёрдугаар дунд сургуулийг хамт төгсөөд Эрхүүгийн их
сургуульд сурч байхдаа дотно үерхэх болсон байна.

Гэнэт ирсэн дурлал
УИХ-ын гишүүн асан, "Наран трейд" компанийн захирал С.Болдхэт, эхнэр
Д.Удвалаа хайр сэтгэлээ тун өвөрмөцөөр илэрхийлж байсан гэдэг. Тэрээр
хичээлээ тараад сургуулийнхаа үүдэнд зогсож байсан нэгэн охинд дөхөж
очин "Би чамд аягүй их сайн.  Чи надад тийм байж чадах уу?" хэмээн
асууж. Харин Удвал охины нүдэнд тэр хархүү тийм ч аятай харагдсангүй.
Хожим нь Д.Удвал энэ талаар "Болдхэтийг харахад нэг л сонин цав цагаан
царайтай хүүхэд байсан" гэж дурссан байдаг.

www.shudarga.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж