Хурандаа Б.Батболдын шүүх хурал дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хурандаа Б.Батболдын шүүх хурал дахин хойшиллоо

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан, хурандаа Б.Батболдод холбогдох хүн амины хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн шүүхэд болох байсан ч дахин хойшилжээ. Учир нь уг хэрэгт хяналт тавьж байсан Хяналтын прокурор н.Өнөрмаа Чингэлтэй дүүрэг рүү шилжсэн  байна.  Хүний амь нас санаатай хохироосон гэх хэрэгт буруутгагдсан хурандаа Б.Батболдод  Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял оноосон юм. Түүний давж заалдах шатын шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилж байсан юм.  Дараагийн шүүх хурлын тов гараагүй байгаа бөгөөд уг хэрэг  дээр хяналт тавих прокурор томилогдсоны дараа шүүх хурлын тов гарах аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж