Хятад Пакистантай 35 тэрбум ам.долларын гэрээ хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Хятад Пакистантай 35 тэрбум ам.долларын гэрээ хийв

Вэнь Зябао. Фото: AFP    

БНХАУ-ын ерөнхий сайд Вэнü Çябао Пакистанд хоёр хоногийн айлчлал хийх үеэр талууд 35 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулсан байна. Тэдний 20 тэрбум нь Засгийн газрын хэлэлцээрт ноогдож байгаа тухай The Financial Times өгүүлжээ.

Хятад ба Пакистаны хамтын ажиллагаа нефть, байгалийн хий ба ашигт малтмал олборлох талд давамгайлагн хийгдсэн байв. Хятад сансрын салбар ба далай судлал, цахим төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нь Пакистанд туслахаар амлажээ.

Талууд хоёр орны худалдааны эргэлтийг 2015 он гэхэд 100 тэрбум ам.долларт хүргэхээр найдаж байна. Ирж оныг хоёр улсын жил болгон тэмдэглэхээр тохиролцсон байв. Талууд соёлын төвүүдээ нээхээс гадна Пакистаны  500 оюутанг Хятадын зардлаар сургах ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж