
NEWS агентлагийн Редакцийн зөвлөл хэлэлцээд, www.local.news.mn сайтын энэ сарын шилдэг бичигчээр Өвөрхангай аймаг дахь орон нутгийн сэтгүүлч Б.Батчимэгийг тодруулж байна.Энэ сарын шилдэг бичигчээр шалгарсан Өвөрхангай аймаг дахь орон нутгийн сэтгүүлч Б.Батчимэг нь нэг сарын хугацаанд нийт 42 мэдээ, 4 ярилцлага, 2 фото цомог, “Арвайхээрийн утаанд анхаардаг газар алга” гэх мэт асуудал дэвшүүлсэн нийтлэлээ www.local.news.mn сайтад ирүүлжээ.
Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан И.Байгалмаа, Дундговь аймаг дахь идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн нар бидний олгож буй тусгай шагналыг хүртэж байсан юм. Мөн 2010 оны орон нутгийн шилдгийн шилдэг сэтгүүлчээр шалгарсан Дундговь аймаг дахь идэвхтэн бичигч С.Пүрэвсүрэн таныг манай агентлагийн шинэ жилийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байгааг дуулгахад таатай байна.