Тамирчид модон бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Тамирчид модон бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож байна

Тамирчид модон бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож байнаДэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн, Олон улсын модон бөмбөгийн нээлттэй тэмцээнүүд  өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 4-нийг хүртэл Тайланд улсын Бангкок хотын Үндэсний Супачаласай стадионд болж байна. Дэлхийн аваргын тэмцээнд Япон, Монгол, Тайланд, Солонгос, Тайвань, Хятад, Уганда, Швед, ОХУ зэрэг 30 гаруй орны тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний дэлхийн аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээний хувийн төрөлд Тайванийн 2009 оны олон улсын тэмцээний хүрэл медальт,  МУБИС-ийн багш С.Батцоож А талбайд 79, В талбайд 80 нийт 159 оноо, ХУИС-ийн оюутан Э.Цогт А талбайд 79, В талбайд 69 нийт 148 оноо, МУБИС-ийн ДУТС-ийн оюутан спортын дэд мастер Г.Батмягмар А талбайд 60, В талбайд 65 нийт 125 оноотойгоор амжилттай оролцож байна. Өнөөдөр 24 талбайд тоглолт үргэлжилж байна.  Тэмцээний үеэр болж буй Олон улсын модон бөмбөгийн холбооны их хурал, олон улсын шүүгчийн сургалт, онол, практикийн семинарт Архангай аймгийн Багшийн коллежийн багш Ц.Тамир оролцож байгаа аж. Монголын тамирчдын хувьд дараагийн тэмцээн нь энэ оны 12 сард Оман улсад болох Азийн элсний хоёрдугаар наадам юм.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж