Тойрогтоо 40 тонн малын тэжээл илгээжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Тойрогтоо 40 тонн малын тэжээл илгээжээ

Өвөрхангай аймгийн Богд сум нь цахилгаан тоггүй байгаа цөөн сумдын нэг. Харин тус сумын иргэд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг гаргасны дагуу тухайн асуудлыг судлан ажил хэрэг болгож, хүчин чадалтай дизель цахилгаан станцтай болжээ. Мөн Өвөрхангай аймагт цаг агаар хүйтэрч, цас зудтай өвөлжилт хүндхэн байгаа аж. Тиймээс өөрийн тойргийнхоо малчдадаа УИХ-ын дэд дарга Г.Батхүү сэтгэл гарган УИХ-ын гишүүд З.Энхболд, Д.Зоригт нарын хамт тусламжын гараа сунган тойрогтоо 40 тонн малын хүчит тэжээл илгээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж